Сураггүй алга болсон Мексикийн хөгжөөн дэмжигчийг олжээ

Орост суугаа Мексикийн элчин сайдын яам гурван өдөр эрж хайсны эцэст өөрийн иргэний байгаа газрыг тогтоосон байна.Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Москвад ирсэн Франсиско Хавьер Матугийннайз нөхөднь сандарч, эрэл сурал болжээ. Тэдний ярьснаар залуу нэг орос бүсгүйтэй танилцсаныхаа дараа алгаболсон байна.

Түүний утас нь холбогдох боломжгүй байсан учир эх орон нэгтнүүд нь сураг тавьж эхэлжээ. Түүнийг ийнхүү учир битүүлгээр алга болсон талаар Мексикийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч бичиж байсан аж.

Ийнхүү Франсиско Хавьер Мату эсэн мэнд байгаа тухай Москва дахь Мексикийн элчин сайдын яамны ажилтнуудлхагва гарагт твиттертбичжээ.

Харин тэрээр энэ өдрүүдэд чухам хаана байсныг мэдээлэхгүй байгаа аж. Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтод Мексикийн шигшээ баг ХБНГУ-ын багийг 1:0-гийн харьцаатай хожсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин