Бэлгийн дарамт үзүүллээ хэмээн Орос эрийг буруутгажээ
Телевизийн “Deutsche Welle” сувгийн Испанийн салбарын сурвалжлагч Жульетта Теран шууд нэвтрүүлэг хийж байхад нь өөрийг нь үнссэн Оросын хөгжөөн дэмжигчийг бэлгийн дарамт үзүүллээ хэмээн буруутгажээ. Энэ тухай бичлэг Twitter-т тавигдсан байна. Телевизийн компанийн удирдлага өөрийн сурвалжлагчийг өмөөрөөд, хөгжөөн дэмжигчийг буруушаажээ.
Сурвалжлагын бүр эхэнд (14 дэх секундэд) нэгэн эрэгтэй бүсгүй рүү хүрч ирээд хацар дээр нь үнсэж, “Орос улс – аварга” гэж хэлээд гүйгээд явчихсан байна.
Оросын Twitter хэрэглэгчид постыг тайлбарлахдаа, хөгжөөн дэмжигчийн үйлдлээс ямар нэг өдөж хоргоосон зүйл харагдаагүй гэж бичжээ. Эрэгтэйн үйлдлийг зүгээр л гэм хоргүй дүрсгүйтэл хэмээн үзэж болно гэж тэд тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ