“Burger King” хөлбөмбөгчдөөс хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдэд мөнгө өгнө гэжээ
Түргэн хоолны “Burger King” сүлжээний төлөөлөгчид “ВКонтакте” сүлжээнд эвгүй зар байршуулсандаа хүлцэл өчжээ. Тэд нийгмийн сүлжээн дэхь албан ёсны хуудсандаа ингэж бичсэн байна.
“Бид ийм зар тавьсандаа уучлал эрж байна. Энэ нь хэтэрхий доромжилсон агуулгатай болсон юм. Бидэнтэй эргэж холбоо барьсанд бид талархаж, уг зартай холбоотой бүх материалыг устгаснаа мэдээлж байна” гэж “Burger King” сүлжээний хариуд дурджээ.
Телевизийн BBC сувгийн мэдээлснээр, “Burger King” сүлжээ «ВКонтакте» дахь өөрийн хуудсанд "дэлхийн хөлбөмбөгийн одуудаас хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдэд гурван сая рубль өгч, насан туршид нь нэрийн воппер бургерээр хангана" гэсэн зар тавьжээ. Шилдэг хөлбөмбөгчдийн генийг авч үлдсэн бүсгүйчүүд хэдэн үеийн туршид Оросын шигшээ багийн амжилтын үндсийг тавина” гэж түргэн хоолны рестораны сүлжээний төлөөлөгчид бичсэн байна.
Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй бэлгийн харьцаанд орохгүй байхыг Улсын думийн гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Тамара Плетнёва зургаадугаар сарын 13-нд эмэгтэйчүүдэд анхааруулсан юм.
Харин Оросын либерал-ардчилсан намаас сонгогдсон депутат Михаил Дегтерёв түүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Орост ирсэн гадаадын хөгжөөн дэмжигчидтэй дотно харилцаанд орохоос эмээхгүй байхыг иргэддээ уриалсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ