Саудын Арабын хөгжөөн дэмжигч 30 мянган рублиэр таксиджээ

Саудын Арабын хөгжөөн дэмжигч Москвад 30 мянган рублиэр таксиджээ.

Зургаадугаар сарын 15-ндМосквадСаудын Арабын нэгэн иргэн цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэрээр “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгээсЭнх тайвны өргөн чөлөө(“Проспект Мира”) хүргүүлэхэд таксины жолооч 27 мянган рубль (1 сая 53 мянган төгрөг) авчээ.

“Тэмцээн дууссаны дараа Саудын Арабын хөгжөөн дэмжигч зочид буудал хүрэхээр такси захиалсан байна. Түүний хэлснээр тэрээр 3 мянган рубль (117 мянган төгрөг) төлөхөөр жолоочтой тохирчээ. Гэвч хүрэх газартаа хүрсний дараа түүний картнаас бараг 30 мянган рубль авчихсан байжээ. Ингэснээр тэр зочин цагдаад хандсан байна” гэж учрыг мэдэх хүн ярьжээ.

Дашрамд хэлэхэд, “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгээс Энх тайвны өргөнчөлөө хүртэл 350-360 рубль(13650- 14040 төгрөг) гардаг аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин