Улаан талбайд хулгай хийсэн Перу эмэгтэйг саатуулжээ

ДАШТ-ийөдрүүдэд гадны зочин гийчдийгхуурч мэхлэх явдал их гарч буй. Зарим жуулчин орос хүмүүсийнзочломтгой чанарыг далимдуулан хулгай хийж байна. Жишээ нь Перугийн хөгжөөн дэмжигч Эви Патриция Кавессас Аяма гэгчэмэгтэйУлаан талбайд халаасны хулгай хийсэн хэргээр цагдаад баривчлагджээ.

“Одоо тэрээр мөрдөн байцаах газрынтүрсаатуулахгазарт хоригдожбайгаа.Перугийн иргэн эмэгтэй түр хорих нөхцөл, хоол ундны талаар гомдол гаргаагүй. Саатуулах үед эсэргүүцэл үзүүлээгүй, цагдаагийн ажилтнуудч нададхүч хэрэглээгүй хэмээн эмэгтэй ярьсан” гэж нийслэлийн олон нийтийн хяналтын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга Иван Мельников Интерфакс агентлагийн сурвалжлагчид хэлжээ.

Цагдаагийн байгууллага ОХУ-ын эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн дагуу (хулгайн хэрэг) эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл ангийн дагуу 200 мянга хүртэл рублиэр торгож, хоёр жил хүртэл хугацаагаар албадан юмуу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, түүнчлэн таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин