Хөгжөөн дэмжигчид Британийн хэвлэлд итгэхээ болив уу?
Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Орост ирсэн Британийн хөгжөөн дэмжигчид тэмцээнийг зохион байгуулж буй орны тухай бодлоо өөрчилжээ. Энэ талаар «Чемпионат.com»сайтад мэдээлсэн байна.
“Орост Сталинградын төлөө тулалдаан болж байсныг би мэднэ. 1942-1943 онд байх аа, би зөв хэлж байна уу? Хотын нэрийг Волгоград гэж өөрчлөснийг би мэднэ. Бид бас музей үзсэн, маш сонирхолтой байсан” гэж Английн хөгжөөн дэмжигчдийн нэг тоглолт эхлэхийн өмнө ярьжээ.
“Оросын тухай британийн хэвлэлд бичиж байгаа сөрөг зүйлд бид итгэх үү? Бид бүх зүйлийг өөрийн нүдээр харсан. Тиймээс дахин итгэхгүй” гэж Английн өөр нэгэн иргэн хэлсэн байна.
Зургаадугаар сарын 18-нд Волгоградад Английн шигшээ баг Тунисын багтай тоглож, 2:1-ийн харьцаатай хожсон юм.
ДАШТ-нээс өмнө Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Орос руу тэмцээн үзэхээр явахаас татгалзахыг эх орон нэгтнүүддээ удаа дараа уриалж байсан юм.
Сонинууд оросын эх орончид, хүчирхийлэл, архидалттай гэж Англичуудыг айлгаж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ