Дэлэнч ялаа хөлбөмбөгчдийг тавгүйтүүлэв

Англи, Тунисын шигшээ багийн тоглолт болсон Волгоград хотод дэлэнч амар заяа үзүүлсэнгүй гэж хоёр орны хөлбөмбөгчид болон хөгжөөн дэмжигчид гомдолложээ. Тамирчид бие халаалтын үеэр тусгай цацдаг шингэн хэрэглэхэд хүрч байсныг “Чемпионат.сом” сайтад бичсэн байна.

“Дэлэнч их шүү гэдгийг бидэнд урьдчилан сануулж байсан л даа. Харин биднийг бие халаахаар гарахад дэлэнч үнэхээр санаж байснаас хавьгүй их байсан. Бид хамгаалалтын шүршигч хэрэглэсэн. Учир нь тоглолтын үед дэлэнчээс болж сатаарахгүйн тулд ингэхээс өөр аргагүй байлаа” гэж Английн шигшээ багийн довтлогч Гарри Кейн хэлжээ.

Тунисын зочин ч ийм асуудалтай тулгарах юм хэмээн бодож байгаагүй аж. “Эндхийн хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй улсууд юм. Харин энэ дэлэнч үү” хэмээн хөгжөөн дэмжигч Омар Трабелси Волгоградын V1 сувгийн сурвалжлагчид ярьсан байна.

Хэвлэлд бичсэнээр, тоглолтын өмнө “Волгоград-Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон ойр орчмын газарт дэлэнчээс хамгаалах бодис цацсан байна. Хөгжөөөн дэмжигчдийг ч бас цацагч авч орохыг зөвшөөрчээ.

Их Британи, Тунисын багуудын тоглолт өчигдөр болж, англичууд 2:1-ийн харьцаатай хожсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин