Бразилын сурвалжлагч: Донын Ростов бол “алуурчдын нийслэл”
Бразилын телевизийн SBT компанийн сэтгүүлч хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа Донын Ростов хотын тухай үзэгчиддээ танилцуулсан байна. Сурвалжлага тус компанийн YouTub-сувгаар гарчээ.
Сэтгүүлч Оросын өмнөд тойргийн нийслэлийн тухай өгүүлэхдээ, “Энэ бол нэлээд эвгүй газрын нэг. Оросын өмнөд нутаг дахь Дон мөрний эрэгт боссон энэ хотод хүн амины өч төчнөөн гэмт хэрэг үйлдэгдэж байсан гэдгээрээ зартай юм. 1987-1999 онд энд 34 хүнийг баривчилж, шийтгэжээ. Тэднээс хамгийн зартай нь уран сайхны болон баримтат киноны баатар болсон “ростовын махлагч” гэгддэг Андрей Чикатило 53 хүний аминд хүрснээ хүлээсэн байдаг” гэжээ.
Гэхдээ тэрээр эндхийн цаг агаар дулаахан, оршин суугчид нь зочломтгойг тэмдэглэсэн байна.
Бразилын шигшээ баг “Ростов-Арена” цэнгэлдэх хүрээлэнд Швейцарын багтай тоглож уулзалт 1:1 харьцаатай өндөрлөсөн билээ.
Донын Ростовт дараачийн тоглолт зургаадугаар сарын 20-нд болно. Энд Уругвай, Саудын Арабын баг тамирчид тоглох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ