АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулав

АНУ, Өмнөд Солонгос хамтарч Солонгосын хойгт хийдэг цэргийн сургуулилтаа хойшлуулахаар тохиролцсоныг Ёнхап агентлаг уламжилжээ.

Энэ нь Ulchi Freedom Guardian (UFG) сургуулилтыг хэлж байгаа юм. Уг сургуулилт наймдугаар сард болох ёстой байсан юм. Ийнхүү Өмнөд Солонгос, АНУ нягт хамтран ажилласнаар энэ сургуулилтыг төлөвлөх бүхий л арга хэмжээг хойшлуулахаар шийдвэрлэснийг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.

Хоёр орон UFG тактикийн сургуулилтыг жил бүрийн наймдугаар сард хийж ирсэн юм. Энэ үед Солонгосын хойгт нэмэлт цэрэг, зэвсэг ирүүлдэг байжээ.

"АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтыг зогсооно" гэж Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай анхны уулзалт хийсний дараа мэдэгдсэн юм. Умард Солонгостой хийж буй хэлэлцээ “зөв чиглэлээр” өрнөх нөхцөлд завсарлага үргэлжилнэ гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын тал Солонгосын дайныг энэ онд албан ёсоор дуусгавар болгоно хэмээн найдаж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин