Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Екатеринбург хотод болсон Уругвай, Египетийн шигшээ багийн тоглолт(1:0) шинжээчдийн сэтгэлийг эзэмдсээр байна. Тоглолтыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн тоо худалдсан тасалбараас нэлээд цөөхөн байжээ. Тэдний нэлээд хэсэг нь Уралд амжиж ирж чадаагүй гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) тайлбарласан байна.

“Үүний шалтгаан нь захиалсан тасалбарын эзэд ирээгүйд оршиж байна. Тасалбарын эздийг тоглолтод ирэхэд саад болсон байж болох юм. ФИФА-ийн сайтаар тасалбар худалдсан асуудал байгаагүй. 32,278 ширхэг тасалбар худалдсаныг үүнээс өмнө мэдээлсэн юм” гэж хөлбөмбөгийн холбоо мэдээлснийг “Спорт-экспресс” сайтад иш татан дурджээ.

Гэхдээ зохион байгуулагчдын мэдээлснээр Египет, Уругвайн хөлбөмбөгчдийн тоглолтыг 27,015 хүн үзсэн бөгөөд өөрөөр хэлбэл 5263 үзэгч ирээгүй байна. “Екатеринбург-Арена” цэнгэлдэх хүрээлэн 33,061 хүний багтаамжтай ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин