Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?
"Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах ажилд 500 сая хүрэхгүй ам.доллар зарцуулсан" гэж тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин ярьсныг РИА Новости агентлаг уламжилжээ.
Энэ нь түүхэн дэхь хөлбөмбөгийн хамгийн өртөг ихтэй ДАШТ болж байна гэсэн мэдээллийг зохион байгуулах хорооны тэргүүн няцаасан байна.
“Түүхэн дэхь хамгийн өртөг ихтэй ДАШТ гэж юуг хэлж байна вэ? Доод Новгород хотын төвөөс нисэх онгоцны буудал хүртэл шинэ засмал тавьсан тавьсныг жишээ нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зардал хэмээн тооцох уу? Тиймээ, зочид энэ замаар явна. Гэхдээ эндхийн оршин суугчид одоо ч энэ замаар явж байгаа бөгөөд цаашид 100 жил явах болно” гэж тэрээр тодруулан тайлбарлажээ.
“Хамгийн өртөг ихтэй” гэх мэтийн сүржинүг хэллэг нь хэтрүүлэл бөгөөд маркетингийн арга юм гэж Сорокин үзэж байна. Дэд бүтэц байгуулах төсөв 678 тэрбум рубль болсон бөгөөд үүнийг янз бүрийн эх үүсвэрээс бүрдүүлснийг бас дурджээ.
2018 оны ДАШТ-д бүх зардлыг хамруулах учиргүй. Учир нь хотуудад шинэ зам, нисэх буудлын терминал, метроны станц болон бусад олон объект бий болсон юм гэж Сорокин тэмдэглэсэн байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпийн наадам зэрэг үйл явдал нь эдгээр арга хэмжээг зохион байгуулж буй орнуудын хөгжилд тусладаг. Учир нь барьж байгуулсан объектууд хаашаа ч явахгүй. Харин тухайн орондоо үлдэж, иргэдэд үйлчилдэг гэж тэрээр тайлбарлажээ.
Ингэхдээ цэнгэлдэх хүрээлэн барих ажил биш, харин тээврийн дэд бүтэц нь хамгийн өртөг ихтэй болсон. Цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэл сургуулилтын талбайнууд зардлын жагсаалтад хоёрт орж байгаа гэж Сорокин онцлосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ