Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна
Нийт цөмийн зэвсгийн тоо цөөрч байгаа ч, цөмийн зэвсэгтэй бүх орон зэвсгээ шинэчилж байна. Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгээс нийтлүүлсэн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
2018 оны эхээр есөн орон – АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, БНАСАУ 14 мянга 465 нэгж цөмийн зэвсэгтэй байсан. Энэ нь 2017 оны эхэн үеийн зохих үзүүлэлтээс 470 нэгжээр цөөн байна. Цөмийн бүх цэнэгт хушууны 92% нь ногддог Орос, АНУ л ингэж хорогдуулжээ.
Гэвч энэ хоёр орон цөмийн цэнэгт хушуу, түүнийг байнд хүргэдэг хэрэгсэл болон үйлдэрлэх хүчин чадлыг сольж, шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээлвэл, АНУ B-21 Raider гэдэг шинэ үеийн алсын нислэгийн цохилтын бөмбөгдөгч нисэх онгоц бүтээх ажлыг эртнээс хийж байгаа ажээ. Энэ нисэх онгоцыг ирэх 20-иод оны дундуур зэвсэглэл дшилжүүлэхээр төлөвлөж байна. 2030 он гэхэд америкчууд агаараас харвадаг шинэ далавчит пуужин ч хийхээр төлөвлөж байгаа аж.
Оросын засгийн газар Ту-160 нисэх онгоцны үйлдвэрлэлийг сэргээж, Ту-160М2 гэдэг шинэчилсэн 50 бөмбөгдөгч нисэх онгоц үйлдвэрлэхээр шийдвэрлэснийг илтгэлд бас дурдсан байна. Уг нисэх онгоцыг 2023 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Хятад, Энэтхэг, Пакистан, БНАСАУ-ын хувьд цөмийн чадавхи болон байнд хүргэх системийг боловсронгуй болгох бодолтой байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ