Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ
Телевизийн Fox суваг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн ёслолын үеэр эвгүй үйлдэл хийсэн Британийн дуучин Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ.
“Fox суваг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолыг шууддамжуулсан юм. Робби Уильямсын тоглолт ч шууд нэвтэрсэн учир юу болохыг бид мэдээгүй. Бид уучлал эрж байна” гэжмэдээлсэн байна.
Робби Уильямс “Лужники” цэнгэлдэххүрээлэнд дуулах үеэрээ дунд хуруугаа камер руу харуулжээ. Дуучиндуунынэг хэсгийг “Би үүнийг үнэ төлбөргүй хийлээ” гэсэн үгээр сольсон байна.
Ёслолын арга хэмжээнд оролцохоор шийдсэн Уильямсыг “дайрч давшилсан” Британийн шүүмжлэгчдэдтэр ийм маягаар хариу барих гэсэн байх гэж нээлтийн ёслолын найруулагч Илья Авербух тайлбарлажээ.
Концертын TCI агентлагийн тэргүүн Эдуард Ратников "Дуучны энэ эвгүй дохио зангаа нь Британийн шар хэвлэлүүд юмуу улс төрчид рүү хандсан байж болох юм. Ингэхдээ тэрээр Оросын үзэгчдийг доромжлохыг лав хүсээгүй байх" гэж мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ