Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ
“Дейли мэйл” сонины сэтгүүлч Роберт Хардман хөлбөмбөгийн ДАШТ-ий энхний өдрийн дүнгийн талаар шүүмжлэлтэй зүйл бичсэн байна.Тэрээр ДАШТ-ийг шал сонирхолгүй цирк хэмээжээ.
Арга хэмжээ бүтэлтэй болсонгүй. Учир нь Орос улс энэ тэмцээнийг явуулах ёсгүй орон байсан юм гэж тэр үзэж байна. Материалд аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар рейхийн үед 1936 онд явуулсан Берлиний олимпийн наадмын үеэс хойшхи “дэлхийн спортын хамгийн шившигтэй үйл явдал” хэмээн бичсэн байна. Орос, Саудын Арабын тэмцээнийг ”өрөөсгөл”шүүсэн хэмээн Хардман тэмдэглэжээ.
Сэтгүүлч Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантиног “Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндгүй тэргүүн” гэжээ. Түүнчлэн “тэмцээний цаана байнга мөнгө харагдаж байсан” гэж дурджээ. Ингэхдээ ДАШТ болж болох байсан Английн тухай тэр харуусан бичсэн байна.
ФИФА аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахыг Орост итгэн хүлээлгэсэн бүр тэр үед шударга ёсны тухай төсөөллийг гажуудуулсан юм хэмээн Хардман мэдэгджээ. Тэгэхэд хөлбөмбөгийн ерөнхий зохион байгуулагч дэлхийд рэкетчин шиг харагдсан юм гэж тэр бичсэн байна. Дэлхийн олон нийт ФИФА-гийн хуучин ерөнхийлөгч Блаттерт гомдолтой байдгийг тэр бас дурджээ.
“Гэвч ДАШТ-ийг зохион байгуулагчдын хувьд ийм асуудал байхгүй. Тэр үед оросууд хөрш орнуудын нутагт халдаж, иргэний тээврийн нисэх онгоцыг сөнөөж, Сирид дайн дэгдээж, олимпийн наадмаас хасагдаж, Их Британийн гудамж талбайд террорын ажиллагааг төрийн хэмжээнд зохион байгуулсан байж болох юм. Ингэлээ гээд ДАШТ-ийг өөр газарт шилжүүлээгүй” гэж Хардман бухимджээ.
Эрхэм дээд зочид ирсэн гэх нь арга хэмжээ ямар статустай болохыг илтгэн харуулж байна. Тэдний дунд Абхаз, Азербайжан, Армен, Белорус, Боливи, Казахстан, Кыргызстан, Ливан, Молдов, Парагвай, Руанда, Тажикистан, Узбекистан болон Өмнөд Осетийн удирдагчид иржээ. Эдгээр улсын баг тэмцээнд оролцоогүй юм гэж сэтгүүлч егөөдөн тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ