Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампоролцогчорнуудын удирдагчдын царайны байдлаас болоод олны анхаарал татсан Канадад болсон “Их долоогийн” дээд хэмжээний уулзалтын нэг гэрэл зургийг өөрийн Твиттерт тайлбарлажээ.

Нийгмийн сүлжээгээр тарсан энэ зурагтГерманы канцлер Ангела Меркель гараа зөрүүлээд ширээний ард суугаа Трампыг их ширүүн харж байдаг. Меркелийн ойролцоо европын удирдагчид зогсож, харин америкийн төрийн тэргүүний дэргэд түүний зөвлөх Жон Болтон харагдана. Меркель, Болтон хоёрын дунд Японы ерөнхий сайд Шинзо Абэ байна. Ингэхдээ зурагт гарсан бүххүнээс АНУ-ын ерөнхийлөгч л ганцаараасуусанхарагдана.

“Ангела Меркель бид хоёр маш сайн харилцаатай. Харин худалч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдлхэлэлцээний үеийн хамгийн муу зургуудыгл үзүүлсэн байдаг. Энд би АНУ-ын өөр нэг ч ерөнхийлөгчийн асууж байгаагүй зүйлийгласуусан юм” гэж Трамп бичжээ.

Тэрээр ингэж бичээд, уулзалтын энэ үеийн өөр зургийг тавьж энд Меркель, Канадын ерөнхий сайд ЖастинТрюдо нар инээмсэглэж байгаа нь гарчээ.

Сүүлд нь Цагаан ордны тэргүүн “Их долоогийн” дээд хэмжээний уулзалтын үеийн бас хэд хэдэн зургийг тавьжсан байна. Уг зурагт тэрээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Мереза Мэй нартай гар барьж байгаа нь гарсан байна.

G7-гийн дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарынг 8-9-нд Квебек хотод болсон юм. Уулзалтынтөгсгөлдталууд албан мэдээг зөвшин тохирч, түүнийг бүх талыг зөвшөөрсөн гэж Трюдо эхлээд мэдэгдэж, дараа нь баримт бичгийг тараажээ. Харин Трамп Сингапурт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахаар явахдаа, АНУ энэ баримт бичгийг дэмжихгүй байна гэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин