Хөлбөмбөгийн ДАШТ-ний тухай түүхээс
Энэ жил хөлбөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-нд ОХУ-д болох гэж байгаа билээ. Тэмцээний тоглолт Москва, Санкт-Петербург, Казань, Калининград, Сочи, Екатеринбург, Самара, Саранск, Донын Ростов, Волгоград болон Доод Новгород хотод болох юм.
Хөлбөмбөгийн ДАШТ 1930 онд Уругвай улсад анх удаа болж, түүнд ердөө 13 шигшээ баг оролцжээ.Эдгээр баг дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс шалгарсан багууд шувтаргын хагас шигшээд орсон байна. Тэр үеэс хойш олон улсын ийм тэмцээнийг Олимпийн наадмын адил дөрвөн жилд нэг удаа явуулах болжээ.
Одоо ДАШТ-д бүх тивийн ФИФА-ийн гишүүн орнуудын 32 баг оролцох гэж байна. Дэлхийн цомыг бразилчуудилүүтэй олон авчээ. Тэд таван удаа, харин Итали, Германы шигшээ багууд тус бүр дөрвөн удаа аварга болж байсан юм. Ингэхдээ Германы баг өөрийн гэсэн дээд амжилт тогтоосон бөгөөд аварга шалгаруулах тэмцээний шөвөгт олонудаа үлдсэн ч, хагаст нь л хожиж чадсан байна. Германчууд хагас шигшээ болон дөрөвт үлдсэн тоогоороо (дарааллаар 13 болон 17 удаа) бас дээд амжилт тогтоож, харин шувтаргын наймд үлдсэн тоогоороо(20 удаа) Бразил түрүүлдэг бөгөөд дэлхийн аварга шалгаруулах бүх тэмцээнд оролцож байсан цорын ганц орон юм.
Сүүлчийн ДАШТ 2014 оны зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 13-нд Бразил улсад болсон билээ. Тэгэхэд германчууд дэлхийн аварга болсон юм. Эсрэг талуудын хаалганд 6 удаа бөмбөг оруулсан Колумбын залуу хөлбөмбөгчин Хамес Родригес тэмцээний шилдэгээр шалгарсан байна.
Одоо Европын парламентын депутатууд тогтоол гаргаж, Орост болох 2018 оны ДАШТ-ийг дипломатын шугамаар бойкотлохыг уриалах бодолтой байна. СэтгүүлчРикард Йозвяк твиттерийн өөрийн микроблогт ингэж бичжээ.
Орост болох ДАШТ-ийг дипломатын аргаар бойкотлох тухайгаа британийн эрх баригчид албан ёсоор зарласан юм. Тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт холбогдолтой хэмээн ОХУ-ыг буруутгаснаар Английн засгийн газар 2018 оны ДАШТ-д очих төлөөлөгчдийнхөө зиндааг бууруулжээ. Британитай Исланд, Австрали, Польш улс нэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ