Төөрсөн үнээний амийг хэлтрүүлжээ

Болгарын эрх баригчид Европын холбооны хилийг хууль бусаар давсных нь дараа нядлахаар болсон Пенка хэмээх хээлтэй үнээг амьд үлдээхээр шийджээ. Ройтерс агентлагдаваа гарагт ингэж мэдээлсэн байна.

Болгарын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах агентлаг Пенка үнээний хэргийг хэлэлцэхийг өмнө нь зөвшөөрч, үнээ ямар нэгөвчин эмгэггүйг лабораторийн шинжилгээ нотлож байгааг даваа гарагт мэдээлжээ. “Энэ долоо хоногийн сүүлч гэхэд үнээ Мазарачево тосгон руу гэртээ буцна” гэж дээрх агентлагийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Үнээ тавдугаар сард Болгарын Мазарачево тосгоны хавьд сүргээсээ тасарчээ. Хэсэг хугацааны дараа үнээ болгар-сербийн хил хүрч, ЕХ-ны нутгаас гарсан байна. Хоёр долоо хоногийн дараа үнээг эзэнд буцаан өгсөнч, Пенка үнээг нядалгаанд явуулах хэрэгтэй. Учир нь үнээ эрүүл гэдгийг нь нотолсон зохих баримт бичиггүйгээр ЕХ-ны хил давсан юм хэмээннутгийн эрх баригчид мэдэгджээ.

Үнээний эзэн энэ шийдвэрийг эсэргүүцсэн байна. Пенка үнээг аврах кампанит ажилд нийгмийн сүлжээ, ялангуяа Их Британийн нийгмийн сүлжээний олон хэрэглэгч нэгджээ. Үнээ “ЕХ-ны эрх баригчдын хүнд суртлын золиос” болж байна хэмээн Английг ЕХ-ноос гаргахыг шаардаж байгаа хүмүүс үзсэн байна. Амьтан хамгаалагчид, түүний дотор хөгжимчин Пол Маккартни энэхүү үнээг аврахыг хүсч Болгарын эрх баригчдад барих өргөх бичигтгарын үсэг зуруулж эхэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин