Дэлхийн хамгийн том мөсөн уул удахгүй хайлна
"Урьд нь Антарктидаас тасарсан томоохон мөсөн уул удахгүй алга болно" гэж Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэснийтөв (НАСА) мэдлээлснийг Live Science сайтад бичжээ.
Талбайгаараа Ямайкийн нутгаасих тэраваргатом мөсөн уул 2000 онд тасарчээ. Эхлээд мөсөн уулын нэг хэсэг Антарктидын хавьд хөвж, харин дараа нь 2016 онд Атлантын далайн өмнөд хэсэг рүү чиглэсэн байна. В-16 гэдэг нэртэй энэ мөсөн уул 6600 гаруй бээр (10 000 км) зам туулж, одоо экваторт тун аюултайгаар ойртож иржээ.
Энэ аварга том мөсөн уул аажмаар олон жижиг хэсэгт хуваагдаж, эдгээрийн олонхи нь хэдийнэ хайлсан байна. Өнөөдөр мөсөн уулаас нэлээд том дөрвөн хэсэг л үлджээ.
НАСА-гийн мэдээлснээр, мөсөн уулууд экваторын хавьд ирэхээрээ түргэн хайлдаг байна. Мөсөн уулын нэгтомхон хэсгийнголд хагарал үүссэн нь одоо харагдаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ