Трамп Сингапураас яагаад эрт явах болов?
Блумберг агентлаг Америкийн төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Сингапурт америкийн ерөнхийлөгчтэй хийх дээд хэмжээний уулзалтыг дуусгах эцсийн хугацааг тогтоосон нь Дональд Трампыг“өмнө нь төлөвлөж байснаасаа” эрт буцахад хүргэснийг мэдээлжээ.
“Хэрвээ хэлэлцээ ахицтай байвал Трамп нэлээд удаан байхаар төлөвлөж байсан юм. Гэвч Ким Чен Унбуцахаа нарийн төлөвлөсөн учир Трамп мөн адил ингэсэн юм” гэж дээрх хүмүүс сурвалжлагчид хэлсэн байна.
Блумбер агентлагийн мэдээлснээр, Ким Чен Ун уулзалт эхэлснээс хойш долоон цагийн дараа буюу сингапурын цагаар 16 цагийн орчимд (УБ-ын цагаар мөн адил) буцах төлөвтэй байгаа ажээ. Трамп сингапурын цагаар 19 цагт буцна гэж Блумберг агентлаг мэдээлсэн байна.
"Трамп, Ким Чен Ун нарын уулзалт дараа өдөр нь ч үргэлжилж болох юм" гэж Сингапурын ГХЯ-ны тэргүүн Вивиан Балакришнан өмнө нь мэдэгдэж байсан юм.
АНУ болон Умард Солонгосын удирдагчийн түүхэн дэхь анхны уулзалт өнөөдөр Сингапурын Сентоза аралд эхлэх гэж байгаа билээ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энх тайван байдал тогтоож, хоёр орны харилцааг хэвийн болгох асуудал хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар шувтарсан 1950-1953 оны Солонгосын цэргийн мөргөлдөөн дууссанаас хойш БНАСАУ, АНУ хоёр хэрэг дээрээ дайны байдалд байгаа билээ. Америктай найрамдлын гэрээ байгуулахыг Пхеньяны эрх баригчид оролдсоор ирсэн ч, АНУ Өмнөд Солонгост 28 мянган цэргийн албан хаагчаа хэвээр байлгасаар буй юм.
Сүүлд ирсэн мэдээгээр, Сингапурт өчигдөр болсон АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл хангалуун байгаа ажээ.“Ажилтнууд болон төлөөлөгчдийн уулзалтсаадгүй, сайханболжбайна. Гэхдээ эцсийн бүлэгт энэ нь чухал биш. Өмнөх бүх зүйлээс ялгаатайжинхэнэгэрээхэлцэл байгуулах эсэхийг бид удахгүй мэдэхболно” гэж Трамп өөрийн твиттер хуудсанд дурджээ.
БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг дэлхий нийтээрээ хүлээж байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө өглөөний 9 цагт ТрампКим Чен Унтай зөвхөн орчуулагч нарыг байлцуулан уулзах ажээ.Энэяриа хэрхэн болж өнгөрөхөөс дээд хэмжээний уулзалт болох эсэх нь шалтгаална гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч ойлгуулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ