Вьетнамд эмх замбараагүй явдал болж байна
Вьетнамын Хошимин хот болон Биньтхуан, Кханьхоа, Киензянг муж, Фукуок аралд олон хүн цугларсан газраас холуур тойрч болгоомжтой явахыг ОХУ-ын ГХЯ-ны хямралт нөхцөл байдлын асуудал эрхэлсэн төвөөс оросын жуулчдад зургаадугаар сарын 10-нд Twitter-ээр уриалжээ.
“Хошимин хот болон Биньтхуан, Кханьхоа, Киензянг муж, Фукуок аралд олныг хамарсан жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөж, Нячанг, Фантхьет хотын хоорондох замыг хаажээ. Олон хүн цугласан газраас холуур тойрч, явах замаа урьдчилан төлөвлөхийг зөвлөж байна” гэж мэдээнд тэмдэглэжээ.
Газрыг 99 хүртэл жилээр түрээслэх боломж олгож буй эдийн засгийн онцгой бүсийн тухай хуулийн төсөл ньийнхүү эмх замбараагүй явдал гарах шалтгаан болсон байна. Хятадын компаниуд газрыг их хэмжээгээрхудалдан авахаас эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид болгоомжилж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ