Ким Чен Унд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй тэвдэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа маргааш Сингапурт Умард Солонгосын удирдагчтай уулзах үеэр түүнд ямар бэлэг өгөх вэ гэдгээ мэдэхгүй тэвдэцгээж байгаа ажээ. “Политико” сонинд ингэж бичсэн байна.

“Ким Чен Унд аятайхан бэлэг сонгох нь төвөгтэй асуудал. Түүнийг доромжилж байгаа юм шиг бэлэг өгвөл дэмий. Гэхдээ БНАСАУ-ын удирдагчид хэтэрхий хүндлэл үзүүлж байгаа юм шиг байдал үзүүлвэл тусгүй” гэж АНУ-ын олон улсын харилцааны зөвлөлийн гишүүн Скотт Сандер хэлсэн байна.

Үүний зэрэгцээ бэлэг нь Умард Солонгосын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн авсан хориг арга хэмжээний горимыг зөрчих ёсгүй юм.

Харин Ким Трампад юу бэлэглэж болохыг тус зөвлөлийн шинжээчид бас таамаглаж байгаа бөгөөд өмнө нь БНАСАУ-ын удирдагчид зочиддоо нохойн гөлөг юм уу нарийн хоолны мацутакэ мөөг бэлэглэж байжээ.

Ийм дээд хэмжээний уулзалт дээр бэлэг солилцохыг протоколд заасан байдаг аж. Тухайлбал, 2000 онд Мадлен Олбрайт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байхдаа Пхеньянд айлчлах үеэрээ сагсан бөмбөг их сонирхдог Ким Чен Ирт Майкл Жордоны гарын үсэг бүхий бөмбөг бэлэглэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нар засгийн эрх барьж байх хугацаандаа хоёулаа нийлээд 100 мянга гаруй бэлэг (зарим мэдээгээр, 220 мянга хүртэл) авсан байна. Эдгээр бэлгийг Пхенан-Пукто мужийн Мехянсан уулан дахь “Олон улсын найрамдлын үзэсгэлэн” гэдэг музейн цогцолборттавьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин