АНУ, БНАСАУ-ын хэлэлцээ: McDonald's нээх..
"АНУ, БНАСАУ-ын хэлэлцээний дүнд найрамдлын гэрээ байгуулж болох юм" гэж Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон сенатч (бүгд найрамдах нам) Линдси Грэм мэдэгдсэнийг хэвлэлд дурджээ.
Сенатчийн үзэж байгаагаар, уулзалтын төгсгөлд гурван үр дүн гарч болох юм. Энэ нь хоёр талын хувьд ашигтай найрамдлын гэрээ байгуулах, БНАСАУ-ын дэглэм болон солонгосын цөмийн хөтөлбөрийг устгах цэргийн шийдвэр гаргах явдал юм. Гурав дахь хувилбар нь буулт хийх явдал бөгөөд “өмнө нь бид ингэж байсан” гэж сенатч хэлжээ.
Гэхдээ Америкийн эрх баригчид буулт хийхийг зөвшөөрөхгүй гэдэгт Грэм одоогоор итгэлтэй байна. Гэвч хэвлэлд мэдээлснээр, Трамп БНАСАУ-д McDonal’s-ын салбар нээх санааг дэмжжээ. Түүнчлэн Axios порталд бичсэнээр, АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа хоёр орны хооронд соёлын илүү нягт харилцаа тогтоох зорилгоор Умард Солонгосын гимнастикчид болон Пхеньяны симфони найрал хөгжмийн хамт олон Америктирж тоглох блоломжийг хэлэлцэхэд бэлэн байгаа ажээ.
Үүнээс гадна, АНУ-ын ерөнхийлөгч Пхеньянд АНУ-ын элчин сайдын яам нээх боломжийг хэлэлцэхэд бэлэн байна. Гэхдээ энэ бүхэн нь БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох үйл явцаас шалтгаална.
Трамп, Ким Чен Ун нар маргааш Сингапурт уулзана. Хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийхээр энд нэгэнт ирээд байна.
Дональд Трамп, Ким Чен Ун нар Сингапурт хийх дээд хэмжээний уулзалтаараа хоёр орны хооронд шинэ харилцаа тогтоож, энх амгалан байдал бий болгож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэнэ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ингэж мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ