Путин АНУ-тай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байна

Орос улс АНУ-тай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Вести.Ru сайтадтавигдсан ярилцлагадаа мэдэгджээ.

Шүүмжлэхээс аргагүйалхамууд хийж байгаач,АНУ-ын ерөнхийлөгч орос-америкийн харилцааг сайжируулах амлалтаас бусад сонгуулийнөмнөх амлалтаа биелүүлж байгааг Путин ярианыхаа үеэр тэмдэглэсэн байна.

“Орос-америкийн харилцааг сайжируулах нь өгсөн амлалтуудын нэг байсан юм. Энэ амлалтч биелэнэ хэмээн найдаж байна. Ямартай ч, бид ингэхэд бэлэн байна” гэж тэрмэдэгджээ.

Энд бөмбөг америкийн талд байгаа гэж Путин нэмж хэлсэн байна.

“Бид АНУ-тай харилцаагаа хөгжүүлэн гүнзгийрүүлж, хэвийн болгоход бэлэн байгааг би хэлэх байна. Энд янз бүрийн арга хэрэгсэл байж болох бөгөөд тухайлбал биечилэн уулзаж болох юм” гэж тэр мэдэгджээ.

ОХУ-ын ГХЯболон төрийн департаментПутин, Трамп нарыг гуравдугаар сарын 20-нд утсаар ярьсны дараа тэдний уулзалтыг зохион байгуулахдаалгавар авсныг түрүүнд нь мэдээлж байсан юм. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, одоогоор ямар ч тохиролцоонд хүрээгүй байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин