Хятадын хакерууд АНУ-ын зэвсэглэлийн мэдээг хулгайлжээ

Хятадын засгийн газрын талд ажилладаг хакерууд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний гүйцэтгэгч компанийн компьютерын сүлжээнд нэвтэрч, үлэмж хэмжээний мэдээлэл, түүний дотор ирээдүйтэй зэвсэглэлд хамаатай мэдээ хулгайлжээ. Америкийн эрх баригчдын төлөөлөгчид “Вашингтон пост” сонины сурвалжлагчид ингэж ярьсан байна.

Кибер гэмт хэрэгтнүүд 2020 он гэхэд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд очих ёстой шумбагч хөлөг онгоцны хөлөг онгоц эсэргүүцэх дуунаас хурдан пуужингийн тухай нууц мэдээг оролцуулан 614 гигабайт мэдээлэл хулгайлжээ. Одоогийн технологийг шинэ зориулалтад дасан зохицуулах сайтарнягтлан нууцладаг “Sea Dragon” төслийн тухай мэдээлэлбас хакеруудын олз болсон байна.

Үүнээс гадна, криптографын систем, гидролакатор, радио-электроны аргаар тэмцэх хэрэгслүүдийн тухай мэдээлэл хулгайлагджээ. Мэдээлэл гүйцэтгэгчийн нууцлаагүй сүлжээнд хадгалагдаж байсан нь хакеруудын ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Ингэхдээ энэ гүйцэтгэгчийн нэрийг нууцлаж байгаа ажээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчид Холбооны мөрдөх товчоотой хамтран шалгалт хийжбайгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин