Ким Чен Ун Сингапурт хэрхэн очих вэ?
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Сингапур руу явахад Хятад улс түүний нисэх онгоцыг дагалдуулахаар сөнөөгч нисэх онгоцууд гаргаж өгч болох юм.Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний төлөөлөгч “South China Morning Post” сонинысурвалжлагчид ингэж хэлжээ.
"Хэрвээ Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дээгүүр хамгаалалт гаргаж өгвөл энэ нь АНУ, Өмнөд Солонгосын хувьд Умард Солонгосын эрх баригчдыг Хятадмаш хүчтэй дэмжиж байдгийн шууд дохио болох болно гэж тэр төлөөлөгч мэдэгдсэн байна.“Сөнөөгч нисэх онгоцууд дагалдах нь (төрийн тэргүүнийг)агаарын хүчний хангаж чадах аюулгүй байдлын хамгийн дээд арга хэмжээний нэг юм" гэж тэрээр сурвалжлагчид хэлжээ.
Сингапур руу БНАСАУ-ын удирдагчийн явах замын нарийн чиглэл тодорхойгүй байгааг сонинд цохон заасан байна.Гэхдээ Ким Чен Ундээд хэмжээний уулзалтад очихдоо Хятадын нутаг дээгүүр ниснэ гэж шинжээчид үзэжбайна. Үүний зэрэгцээ Сингапурттүүнийгойролцоогоор 34бие хамгаалагч хамгаална гэдгийг дурдаж байна.
Сингапур руу явах замд юм уу дээд хэмжээний уулзалтын үеэр өөрийнх нь амь насанд халдаж болох юм хэмээн Ким Чен Ун болгоомжилж байгааг өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ