Трамп Ким Чен Уныг АНУ-д урихаар амлав

Хэрвээ Сингапурын дээд хэмжээний уулзалт амжилттай болвол Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг АНУ-д урихад бэлэн байна. Тэрээр Цагаан ордонд Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгджээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг ганцхан уулзалтын хүрээнд шийдвэрлэж чадахгүй гэж Дональд Трамп үзэж байна. Энэ үйл явц их цаг шаардана гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглээд, угасуудлаарталуудыг “нэн чухал амжилт” хүлээж байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

БНАСАУ-д “дээд зэргээр шахалт үзүүлэх” гэсэн нэр томъёог одоогоор хэрэглэхгүй байгаа ч, Умард Солонгосын удирдагчтай хийх хэлэлцээ “онцгүй болвол” ийм шахалт үзүүлж болох юм гэж Трамп хэлсэн байна."Ким Чен Унтай тохиролцохболомж байгааг би харж байна. Гэвчамерикийн засаг захиргаа Умард Солонгосын эсрэг авсан хоригийг одоогоор цуцлахгүй, шинээр хориг арга хэмжээ авахгүй. Гэхдээ хар жагсаалт бий" гэж Трамп хэлжээ.

Трамп Вашингтон дахь албан ёсны өргөөндөө юм уу Флорида муж улсын Мара-а-Лаго дахь өөрийн эдлэнд БНАСАУ-ын удирдагчийг хүлээн авахаар төлөвлөж байгаа эсэх тухай сэтгүүлчийн асуултад АНУ-ын ерөнхийлөгч хариулахдаа, Цагаан ордноос эхлэхэд бэлэн байна гэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин