Мелания Трамп олны өмнө үзэгдэв
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп хэвлэлийнхэнд нээлттэй арга хэмжээнд сүүлийн 26 өдөрт анх удаа оролцжээ. Тодруулбал, тэрээр хар салхины улиралд зориулж онцгой байдлын агентлагаас мэдээлэл хийхэд ерөнхийлөгчтэй хамт ирсэн байна.
Манай гэргийд амаргүй байсан ч, одоо зүгээр гэж Дональд Трамп хэлжээ.
Би гэргийгээрээ бахархдаг.Америкийнх ард түмэн ч түүнд сайн гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Үсээ задгай тавьж, содон будалт хийсэн Мелания ерөнхийлөгчийн үг хэлэхийг анхааралтай сонсон, инээмсэглэж, цугларагсад руу толгой дохиж байжээ.
Үүнээс өмнө тэрээр тавдугаар сарын 10-нд олны өмнө сүүлчийн удаа үзэгдсэн байна. Тэрээр бөөрний судасны бөглөрөл авахуулах мэс засал хийлгэсэн бөгөөд хэсэг хугацаанд гэртээ байх болно гэж тавдугаар сарын 14-нд Цагаан ордноос мэдээлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ