Дэлхийд санхүүгийн хямрал дахин нүүрлэх нь
Ойрын жилүүдэддэлхийд дахин санхүүгийн хямрал болно гэж Дэлхийн банк үзэж байна. Ойрын хоёр жилд дэлхий нийтийн шинжтэй донсолгоо болно хэмээн хүлээх хэрэггүй ч, 2019 оноос хойш байдал тун түгшүүртэй болж мэднэ гэдгийг тэд “Дэлхийн эдийн засгийн төлөв” илтгэлдээ тэмдэглэжээ.
2019 он гарааны цэг болж болох бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийнөсөлт удааширахтай холбоотой юм.Хэрвээ 2017-2018 онд дэлхийн эдийн засаг жилд дотоодын нийт бүтээгдэхүүн барагцаалвал 3,1 хувиар өсч байгаа бол 2020 он гэхэд энэ өсөлт 2,9 хувь болж буурна. Эдийн засгийн өсөлт удааширах гол шалтгаан ньгаалиар хавчих бодлого юм гэж Дэлхийн банкмэдэгдэж байна.
“Энэ нь эдийн засгийн өсөлтөд аюул учруулж байна. Хэрвээ энэ аюул худалдааны дайн болвол, уршигдагавар сүйрлийн шинжтэй болж мэднэ” гэж Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгчШантаянан Деварражан үзэж байна.
Санхүүгийн томхон хямрал 1975, 1982, 1991 болон 2019 он гээд арван жилд ойролцоогоор нэг удаагийн давтамжтайгаар тогтмол болж, улмаар дэлхий сүүлчийн хямралын уршиг дагавараас дөнгөж салмагцл, дараачийн шинэ хямралын үе эхэлдэг гэж Дэлхийн банк бас тэмдэглэжээ.
Худалдааны дайн болон гаалиар хавчих бодлогын зэрэгцээ хөгжиж буй эдийн засагт дефолтын эрсдэл үүсч, АНУ-ын мөнгө-зээлийн бодлого эрс чангарч, түүнчлэн улсын болон хувийн секторын өр нэмэгддэгийгдэлхийн эдийн засгийн хувьд эрсдэл хэмээн үзэж байгааг Дэлхийн банк тэмдэглээд, өрийн хэмжээ 2009 оны үзүүлэлтээс нэгэнт давсныг дурдсан байна.
2018 он гарсаар гаалиар хавчих бодлого дахин дэлхийн гол асуудал болсон юм. Ийм бодлогыг гол баримтлагч нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бөгөөд тэрээр ган, хөнгөн цагааны гаалийн татварыг нэмэгдүүлж байгаа билээ. Ийнхүү АНУ, Хятад болон Европын сөрөг төвлөрөл дэлхийн эдийн засгийн хувьд бүхнээс илүү аюултай болох эрсдэлтэй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ