Ким Чен Ун уулзахаар "өвдөг сөгдөн гуйж байсан” гэв

Ким Чен Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахыг “өвдөг сөгдөн” гуйж байсан гэж Дональд Трампын багийн хуульчРуди Жулиани хэлжээ.“The Wall Street Journal”сонинд ингэж бичсэн байна.

Хуульчийн мэдэгдсэнээр, Трампыг дээд хэмжээний уулзалтыг цуцлах тухай зарласны дараа Умард Солонгосын удирдагч ингэж хэлсэн. “Ким дахин өвдөг сөхөрсөн бөгөөд бид түүнийг чухам ийм байдалд оруулахыг хүссэн юм. Ингэснээр АНУ дээд хэмжээний уулзалтын талаар давуу байдал олж авсан" гэж тэрээр дурджээ.

Пхеньяны эрх баригчид цэрэг зэвсгийн сүрдүүлэг хийснээс болоод Цагаан ордны тэргүүн уулзалтыг цуцлахаа мэдэгдсэнийг Жулиани тайлбарласан байна. “Тэд бидэнтэй цөмийн дайн хийж, биднийг ялна хэмээн мэдэгдсэн юм. Бид хариуд нь ийм нөхцөлд яриа хэлцээ хийх бодолгүй байгаагаа хэлсэн” гэж хуулийн зөвлөх ярьжээ.

Ким Чен Ун, Трамп хоёр уулзахаар тохиролцсон тухай тавдугаар сарын 10-нд анхзарласан ч, хоёр долоо хоногийн дараа Америкийн удирдагч энэ арга хэмжээг цуцлахаа мэдэгдсэн юм. Гэвч ямартай ч уулзалт болно гэж тэрээр дараа нь хэлсэн билээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь хэлэлцээнийгол сэдэв болох ёстой юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин