Мөсний тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр мөсний талстжсан 16 төрөл эрдэмтдэд тодорхой болжээ. 2009 онд нээсэн сүүлчийн төрөл нь 10 000 атмосферын даралт, Цельсийн хасах 150 градуст бий болдог байна.

Нэг килограмм мөсийг хайлуулахад 330 киложоуль хэрэгтэй. Энэ усыг Цельсийн нэмэх 80 градус халаахад мөн ийм хэмжээний киложоуль шаардагдана.

Хоногт 42,5 метр энэ бол дэлхийд хамгийн түргэн урсгалтай Гренландын Якобсхавн мөсөн голын урсгалын хурд юм.Энэ мөсөн гол жилд 70 шоо километр мөсийг далайд гаргадаг байна.

916,7 кг/м3 - энэ бол мөсний нягтрал бөгөөд усны нягтралаас 8,3%-иар бага юм. Үүний хүчинд гол, мөрөн, тэнгис мөсөөр хучигдаж, харин нэвт хөлддөггүй байна.

2 900 000 км3 –энэ нь Гренландын мөсний эзлэхүүн. Энэ нь 28 сая км3 байдаг Дэлхийн гадаргуугийн цэвдэг мандлын нийт эзлэхүүний 10% юм. Манай гарагийн мөс нь бүх гол, мөрөн, нуур, гүний биш хөрсний уснаас нэг эрэмбээр их.Мөсний ихээхэн хэсэг нь (90 орчим % буюу 25 сая км3) Антарктидад байдаг.

2012 онд Гренланд мөсөн дуулгынхаа 375 км3, Антарктид 125 км3-ийг алджээ.

Өнөөгийн хайлах хурдац хэвээр байвал, Гренландын мөсөн гол алга болоход 2 900 000 : 375 = 7733 жил шаардагдана. Антарктидын мөс удаан хайлж байгаа бөгөөд хэрвээ хайлах хурдац түргэсэхгүй бол 200 000 орчим жил байх болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин