Путин хориг арга хэмжээний хор уршигийн тухай

Хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хор хохирол учруулна гэдгийг олон орон ойлгож байгаа бөгөөд яваандаа ОХУ, АНУ-ын харилцаа сайжирснаар хязгаарлалтыг цуцлах болно. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчлахынхаа өмнө ингэж мэдэгдэв.

Тэрээр Хятадын мэдээллийн корпорацид өгсөн ярилцлагадаа “Ямар нэг хязгаарлалт, хориг арга хэмжээ авч буйд бид гайхахгүй. Энэ нь биднийг айлгахгүй, биднийг бие даасан хөгжлийн замаасаа ухрахад хэзээ ч хүргэхгүй” гэж хэлсэн байна.

Эрүүл саруул санаа бодол ялж, дэлхийн эдийн засгийн хөгжилд хор хохиролтой хууль бус бүхий хязгаарлалтаажимаар цуцлагдах болно. Ингэснээр манай орон бүх түнштэй, “түүний дотор АНУ болон энэ орны эрхшээлд орж, хориг арга хэмжээ хэрэглэж буй бусад оронтой харилцаагаа аажмаар хэвийн болгоно” гэж төрийн тэргүүн хэлжээ

Ингэхдээ америкийн засаг захиргааг дагасан орнууд өөрсдийнх нь эсрэг АНУ–ын авч буй хориг арга хэмжээнд бас хохирч эхлэж байгаад Владимир Путин анхаарал хандуулсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

“Эдгээр арга нь түгээмэл шинжтэй байж чадахгүй. Ийм арга хэрэглэх нь бүх улс орон, түүний дотор анх санаачлагчад хор хохирол учруулахыг эрт орой нэгэн цагт тэд тодорхой ойлгоно гэдгийг энэ бүхэн харуулж байна” гэжОросын ероөнхийлөгч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин