Дээд хэмжээний уулзалтын өмнө БНАСАУ цэргийн удирдлагаа сольжээ
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун цэргийн гол гурван албан тушаалтныг огцруулжээ. Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг тусгай албадын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, боловсон хүчний ийм халаа сэлгээ хийсэн тухай мэдээлсэн байна.
Японы зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ч мөн иймэрхүү мэдээ тараажээ. Гэвч зэвсэгт хүчний удирдлагад боловсон хүчний өөрчлөлт хийснийг албан ёсоор нотлосон ямар ч мэдээлэл БНАСАУ-ын талаас ирээгүй байна.
Дашрамд дурдахад, томилгоог Солонгосын хөдөлмөрийн намын цэргийн төв комиссын өргөтгөсөн хуралдаанаас бүр тавдугаар сарын 17-нд хийсэн байж болох юм гэж Өмнөд Солонгосын агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээгээр, Солонгосын ардын армийн жанжин штабын дарга Ли Мен Су, БНАСАУ-ын ардын зэвсэгт хүчний сайд Пак Ен Сик, түүнчилэн армийн улс төрийн ерөнхий газрын дарга Ким Чен Гак нар албан тушаалаа өгсөн байна.
Ёнхап агентлагийн уламжилснаар, 84 настай Ли Мен Гу-гийн хашиж байсан Солонгосын ардын армийн нэн чухал удирдах албан тушаал болох жанжин штабын даргын албан тушаалд61 настай Ли Ен Гиль иржээ.Өмнө нь тэрээр жанжин штабын орлогч даргаар ажиллаж байсан аж.
Өмнө нь 68 настай Пак Ен Сикийнхашиж байсан БНАСАУ-ын ардын зэвсэгт хүчний сайдын албан тушаалд Но Гван Чхолийг томилжээ. Цэргийн байгууллагын шинэ тэргүүн ердөө 38 настайг тэмдэглэвэл зохих бөгөөд энэ нь цэргийн дээд удирдлагад хийсэн халаа сэлгээболовсон хүчний бүрэлдэхүүнийг залуужуулах бодлоготой холбоотой байж болохыг харуулж байна. Энэ нь зөвхөн Но Гван Чхольд хамаатай төдийгүй,цэргийнбүх шинэдээд албан тушаалтан өмнө нь ажиллаж байсан хүмүүсээсээ хавьгүй залуу юм.
Эцэст нь, БНАСАУ-ын армийн улс төрийн ерөнхий газрын дарга 76 настай Ким Чен Гакийн оронд Ким Су Гилийг томилжээ. Тэрээр өмнө нь Солонгосын хөдөлмөрийн намын Пхеньян хотын хорооны даргаар ажиллаж байсан аж.
Одоогийн халаа сэлгээ нь “цэргийн удирдлагыг өөрчлөн зохион байгуулж байгааг харуулж байж болох бөгөөд АНУ болон түүний холбоотон БНСУ-ын талаар хамгийн ихсөрөг санаа бодолтой байх магадлалтай ахмад ажилтнуудын оронд илүү залуу хүмүүсийг гаргаж байна” гэж“Вашингтон пост” сонинд бичжээ.
Америкийн сонин боловсон хүчний өөрчлөлтийг зургаадугаар сарын 12-нд болох Ким Чен Ун, Дональд Трамп нарын уулзалттай холбон үзэжбайгаа бөгөөдСолонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал уг уулзалтын гол сэдэв болох төлөвтэй байгаа юм.
Өмнөд Солонгосын учрыг мэдэх хүмүүсч мөн иймэрхүү таамаглал дэвшүүлжбайгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ