Гватемалд болсон галт уулын дэлбэрэлтэд 62 хүн өртөж амиа алджээ
Фуэго галт уул дэлбэрсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 62-т хүрснийг Гватемалын үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн Фануэль Гарси мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, байгалийн гамшигт амь насаа алдсан 13 хүний хэн болохыг тогтоогоод байгаа ажээ.
Галт уулын дэлбэрэлтийн уршигт хоёр сая орчим хүн өртсөн байна.
Фуэго галт уул ням гарагаас дэлбэрч эхэлжээ. Эрх баригчид осолтой нутгаас гурван мянга гаруй хүнийг нүүлгэсэн байна. Галт уулын утаа, үнс ойролцоогоор10 км-ийн өндөрт цацагджээ. Энэ явдлаас болж нийслэлийн нисэхийн “Аурора” буудлыг хаасан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ