Даралттай хүмүүсийн туслагчид

Даралт ихтэй болох шалтгаан олон. Гэвч түүнийг бууруулах арга цөөнгүй. Эм бэлдмэлийн зэрэгцээ, айдсыг зохицуулахад тусладаг зарим хүнсний ногоог хоолондоо хэрэглэж байхыг хоолны мэргэжилтнүүд болон эмч нар зөвлөдөг.

Жишээлбэл, байцаа эртнээс анхаарал татсан юм. Байцаа нь калигаар баялаг бөгөөд энэ нь шээсээр дамжуулан натрийг гадагшлуулахад бөөрөнд тусладаг байна. Энэ үйл явц нь натри, калийн тэнцвэрт байдлыг хангадаг.

Жишээ нь 100 грамм кале байцааны навч 490 грамм кали агуулдаг. 100 грамм бананд 360 грамм ийм бодис байдаг аж.

Жимс жимсгэнэ, ногоо ахиухан идэх нь калийн хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ утгаар ногоон салат, шпинат, алим ашиг тустай.

Тухайлбал, өдөр бүр дөрөв юм уу үүнээс олон алим идэх нь даралт ихсэх эрсдэлийг ойролцоогоор 9% бууруулдаг байна. Үүнийг АНУ-ын Бостоны эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрдэмтдийн судалгаа нэгэнт нотложээ.

Алим нь артерийн даралтыг дарангуйлдаг флавоноидын антиоксидантаар баялаг юм. Алиманд агуулагддаг кверцентиний антиоксидант нь судсыг хамгаалж, түүнийуян чанарыг сайжруулдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин