“Оросын халдлагад” зориулж 30 мянган хүнтэй бэлтгэл хүчин байгуулна
НАТО Оросын халдлагыг шуурхай няцаах зорилгоор 30 мянган хүнтэй бэлтгэл хүчин байгуулна. Германы “Die Welt” сонин тус эвсэлд суугаа өөрийн сэтгүүлчдийн хэлснийг иш татан ингэж бичжээ.
30 өдөрт багтаан байлдааны бэлэн байдалд оруулах ёстой уг нэгтгэл нь өөрийн мэдэлд нэлээд хэдэн зуун нисэх онгоц, хөлөг онгоцтой байх ажээ. Энэ нэгтгэл нь одоо 20 мянга орчим цэрэгтэй байгаа НАТО-гийн “Response Force” гэдэг хүчнийг сэлбэх юм.
НАТО-гийн батлан хамгаалахын сайд нар бэлтгэл хүчин байгуулах асуудлыг зургаадугаар сарын 7-8-нд Брюссельд хэлэлцэж, харин дараа нь НАТО-гийн орнуудын удирдагчид долоодугаар сарын дундуур дээд хэмжээний уулзалтаасаа улс төрийн тунхаглал гаргах ёстой ажээ.
Шинэ нэгтгэлд Герман гол үүрэг гүйцэтгэх юм. “Бид халдлагыг итгэлтэй сөрөн эсэргүүцэхийн тулд иххэмжээний цэрэг, тоног төхөөрөмжийг аль болох түргэн бий болгох хэрэгтэй” гэж НАТО-гийн дипломатч сонины сурвалжлагчид хэлээд, бэлтгэл хүчин байгуулах санаачлага АНУ-аас гарсныг тодруулан тайлбарлажээ.
“НАТО-гийн цэргийн оролцоо байх ёсгүй Европын тэр нутгуудад” цэргийн хүчнийг зузаатгаж буйд сэтгэл зовинож байгаагаа Орос улс нэгэнт илэрхийлсэн юм.Умард Атлантын эвслийн хийж буй сургуулилтын тоо олон дахин нэмэгдсэнийг Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров тэмдэглэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ