АНУ холбоотнуудтайгаа худалдааны дайн хийхээс айхгүй байна
Импортын ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулснаас болоодхолбоотнууд, тухайлбал Европын холбоо, Канад, Мексиктэй худалдааныдайн хийх хэтийн төлөв намайг айлгахгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.
“Танай гадаад худалдааны алдагдал жилд бараг 800 тэрбум доллар байхад, та өөрийгөө худалдааны дайнд ялагдахыг зөвшөөрч чадах уу!Бусад орон АНУ-ыг хохироон олон жилийн турш худалдааны ашиг олж байсан орнууд ухаажихцаг ирсэн” гэж тэр өөрийн Твиттерт бичжээ.
Зургаадугаар сарын 1-нээс АНУЕХ-ны орнууд, Канад болон Мексикээс авдаг гангийн болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд25 болон 10%-ийн гаалийн татвар ногдуулж байгаа юм.
Хэлэлцээ хийснээр Австрали, Аргентин, Бразил болон Өмнөд Солонгос ган, хөнгөн цагааны экспортоо сайн дураар бууруулахыг зөвшөөрч, харин ЕХ, Канад болон Мексик ингээгүй бөгөөд ингэснээрТрамп энэ орнуудын талаархижич авч үзэх өмнөхшийдвэрийг сунгахгүй байхаар шийдсэнийг хэвлэлд дурджээ.
Тухайлбал, Их Британи жишээ нь, Трампын гаалийн татварыг эсэргүүцсэн байна. Зургаадугаар сарын 1-нээс хязгаарлалтынгаалийн татвар үйлчилж буй улсуудын жагсаалтаас манай орныг хасах ёстой гэж ерөнхий сайд Тереза Мэй мэдэгджээ.“ЕХ-ны ган болон хөнгөн цагааны импортод гаалийн татвар ногдуулахад чиглэсэн АНУ-ын хууль бус үйлдэлд би маш их урам хугарч байна” гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. Британиас АНУ-дган, хөнгөн цагаан нийлүүлж байсан нь америкийн батлан хамгаалахын аж үйлдвэрт удаан хугацаагаар ашигтай байсан юм гэж Мэй тэмдэглэсэн байна. АНУ, ЕХ болон Британиойрын холбоотнууд бөгөөд нээлттэй, шударга худалдаа хийх үзэл санааг дэлхий нийтэд үргэлж түгээн дэлгэрүүлж байсан юм гэж тэр хэлжээ.
Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд “худалдааны тэнцлийг сэргээх” гэсэн тодорхойлолтод багтах хариу арга хэмжээ авахадЕХ-нд 90 өдрийн хугацаа байгааг өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ