30 жилийн өмнө Афганистанд сураггүй болсон зөвлөлтийн нисэгч амьд байна

Оросын десантчдын холбооны тэргүүн, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Валерий ВостротинРИАНовости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, Афганистаны дайны үед сураггүй болсон зөвлөлтийн цэргийн нисэгч амьд сэрүүн байгаа гэж хэлжээ. Гэхдээ тэрээр нууцгэсэн шалтгаанаар нисэгчийн нэрийг хэлэхээс татгалзсан байна.

Харин ахмад дайчдын “Дайчин барилдлага” байгууллагын тэргүүний орлогч Вячеслав Калинин тус агентлагт нисэгчийн тухай илүү дэлгэрэнгүй зүйл ярьж, нисэх онгоцыг сөнөөснийг дурджээ. “Түүнийг 1987 онд сөнөөсөн бөгөөд одоо 60 нас хүрээгүй. Тэр Пакистаны нутагт байж болох бөгөөд учир нь зөвлөлтийн цэргийн олзлогдогсдын бүх хуаран Пакистанд байсан юм. Түүний нисэх онгоцыг Афганистаны агаарт сөнөөсөн бөгөөд Пакистанд аваачсан байх” гэж Калинин ярьсан байна.

1987 онд Афганистанд сураггүй болсон хүмүүсийн жагсаалтад агаарын цэргийн хүчний ганцхан албан хаагч байдгийг“Коммерсант” сонин дараа нь тодруулжээ.Энэ нь ахлах дэслэгч Сергей Пантелюк аж.

Түүний тухай юу мэдэгдэж байгаа вэ?

“Коммерсант” сонинд бичсэнээр, Сергей Иванович Пантелюк 1962 онд төржээ. Тэрээр Ростов мужийн Батайск хотод сууж байсан бололтой. Афганистанд агаарын цэргийн хүчний нисэхийн тагнуулын тусгай263 дугаарэскадрильд алба хааж байсан аж. 1987 оны аравдугаар сарын 27-нд Су-17 сөнөөгч нисэх онгоцоор Баграмын нисэх буудлаас хөөрч, тэгээд сураггүй болжээ. Түүнийг Баграмаас зүүн хойш 180 км-тзенитийн пуужинт цогцолбороор сөнөөсөн бололтой. Нисэх онгоц болон нисэгчийг эрж хайх ажил үр дүнгүй болжээ.

Ахмад дайчдын байгууллага Афган дахь дипломат төлөөлөгчийн газрынхантай хамтран нисэгчийг буцааж авах боломжтой эсэх асуудлыг судлаж байгаа гэж Вячеслав Калинин ярьсан байна. Тэрээр эх орондооирэхийг хүсч байгаа ажээ.

Харин Оросын Афганистаны ахмад дайчдын тэргүүн Александр Разумов “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа эсрэг санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ бол далд мэдээлэл, яагаад гэвэл ийм хүмүүс буцаж ирдэггүй. Учир нь тэд буцаж ирж чадахгүйдээ биш, харин буцаж ирэхийг хүсдэггүйдбайгаа юм. Тэр хүн эх орондоо бараг 30 жил байгаагүй.Ийм хүмүүс нэлээд олон бий.Түүнийг30 жил нүхэнд байлгасан гэж та бодожбайна уу?Мэдээжээр, үгүй.Эхний хоёр жилд л тийм байдаг.Тэд нэгэнт өөр эх оронтой. Тэд олон хүний хувьд нэгэнт байхгүй болсон” гэжРазумов хэлжээ.

Афганы засгийн газрын цэрэг болон можахедуудын цэргийн сөргөлдөөн 1973 онд эхэлсэн юм. 1979 оны 12 дугаар сард ЗСБНХУ-ын удирдлага тус орны нутагт цэрэг оруулахаар шийдвэрлэжээ. Арван жилийн дараа зөвлөлтийн бүх цэрэг Афганистанаас гарсан юм. Тэнд Зөвлөлт Холбоот Улсын 14,5 мянга орчим иргэн амь үрэгдсэн байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин