Дэлхийд тамхины хэрэглээ буурч байгааг мэдээлэв

Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан ДЭМБ шинэ илтгэл нийтлүүлжээ. Тухайлбал, тамхи татдаг хүмүүсийн хувь хэмжээнийхарьцаабуурсанбаримтыг дурдаад, тамхи татдаг хүмүүсийн ихээхэн хэсэг нь тамхины хорны тухай муу мэдээлэлтэй байдаг тухай тэмдэглэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тамхи татах болон зүрх-судасны өвчнөөр нас барах нь хоорондоо холбоотойд онцгой анхаарал хандуулсан байна. Тус байгууллагын мэдээлснээр, халдварт бус өвчнөөр нас барах шалтгааны44% нь зүрх-судасны өвчин болж байгаа ажээ.

“Тамхи татсанаар уушгины хорт хавдар болон элдэв өвчин тусдагийг олонхи хүн мэддэг. Гэтэл тамхи нь үхлийн гол шалтгаан болдог зүрхний элдэв төрлийн өвчин болон цус харвалтад хүргэдгийг хүн бүр мэддэггүй” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал ТедросГебрейесус бичсэн байна.

Энэ тухай мэдээллийг тараах шаардлагатай гэж тэрээр үзэж байна.

2000-2025 онд дэлхийд тамхидалтын тархалтын хандлагыг ч илтгэлд дурджээ. Дэлхийд тамхи татдаг хүмүүсийн хувь хэмжээ7%-иар буурсан ч,тамхичдын тоо цөөрөөгүйг шинжээчид тэмдэглэсэн байна. Хувь хэмжээний харьцаа буурсныг дэлхийн хүн ам өссөнтэй холбон үзэж байна. Илтгэлд тамхичдын хувь хэмжээний харьцаанд онцгой анхаарал хандуулжээ.

Тамхичдын тухайтоо баримт: 2015 онд 15 болон үүнээс дээш насны эр хүйстэн 34% байсан нь 2000 оныхоос 9%-иар бага байна. 2015 он гэхэд тамхичин эмэгтэйчүүдийн тоо5%-иар цөөрчээ.

Дэлхийн 15 болон үүнээс дээш насны хүн амын 6,5% нь утаагүй тамхи татдаг байна (эрчүүдийн 8,4%, эмэгтэйчүүдийн 4,6%).

Тамхи татдаг залуус: Дэлхийн хэмжээнд 13-15 насныхны 7 орчим хувь буюу 24 саяас жаахан илүү нь тамхи татаж байна (хөвгүүд 17 сая, охид 7 сая).

13-15 насны хүүхдүүдийн 4 орчим хувь нь (13 сая) утаагүй тамхи татдаг аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин