Трамп Ким Чен Унтай уулзах товыг нотлов

Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай үнэхээр уулзахыг хүсч байна. Тэрээр уулзах товыг зургаадугаар сарын 12 гэж дахин зарлажээ. Анх л Сингапурт энэ өдөр уулзахаар төлөвлөж байсан юм.

Уулзалт үр дүнтэй болно гэж АНУ-ын ерөнхийлөгч найдаж байгааг “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна.

"Гэхдээ ганц уулзалтаар хязгаарлагдахгүй, энэ нь чухам хэлэлцээний үйл явц байх болно" гэж АНУ-ын ерөнхийлөгч нэмж тодруулжээ. Трамп Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны орлогч дарга Ким Ён Чхолтой уулзсаныхаа дараа ингэж мэдэгдсэн байна. Умард Солонгосын төлөөлөгч Ким Чен Уны захидлыг Трампад гардуулжээ. Тэрээр захидлыг маш сонирхолтой захидал гэж тодорхойлсон байна. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч захидлын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй ажээ.

Гэвч тавдугаар сарын 31-нд Ким Чен Ун оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзсан нь Трампад нэг их таалагдаагүйбайна. Энэ уулзалт дээр Лавров Ким Чен Уныг АНУ-тай их ойртохгүй байхыг сануулж, харин Ким Чен Ун Владимир Путинд уулзах урилгыг өгсөн юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхэлсэн туслахын үүрэг гүйцэтгэгч Сьюзан Торнтон зургаадугаар сарын 4-7-нд Сингапурт зочилж, энэ үеэрээ “өндөр хэмжээнд” уулзалтадбэлтгэх асуудал хэлэлцэхийг төрийн департмент баасан гарагт мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин