БНАСАУ, ОХУ дээд хэмжээний уулзалт хийнэ

БНАСАУ, Орос улс энэ жил дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон байна. "Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулан ийн уулзах юм" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн уламжилснаар, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровнар тавдугаар сарын 30-нд Пхеньянд уулзсанаар зохих тохиролцоонд хүрсэн байна. Хоёр тал “өндөр хэмжээний хэлхээ холбоо, янз бүрийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр” тохиролцсоныг мэдээнд дурджээ.

БНАСАУ-ын цөмийн зэвсэггүй болох гэсэн эрмэлзлэл “хатуу, тууштай, өөрчлөгдөшгүй” хэвээр байх болно гэдгийг Ким Чен Ун Лавровтай уулзахдаа нотлосон байна. Энэ асуудлаар болон хоёр талын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай оновчтой яриа хэлцээ хийх бодолтой байгаагаа тэр бас илэрхийлжээ.

Умард, Өмнөд Солонгосын хооронд яриа хэлцээ идэвхижиж, Сингапурт Ким Чен Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийхээр товлосон уулзлтаас ердөө хоёр долоо хоногийн өмнө энэ айлчлал болсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин