Багш эмэгтэй Цагаан ордны захидлаас олон "ичмээр" алдаа олжээ
Тэтгэвэрт гарсан багш эмэгтэй Ивонн Мейсон Цагаан ордноос хүлээж авсан захидлаас олон алдаа олсон тухайгаа хэлсэн байна. РИА Новости агентлаг ингэж уламжилжээ.
Энэ захидал нь Флорида муж улсын сургуулиудад буун дуу гарч буйд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлэн хоёрдугаар сард ерөнхийлөгчид бичсэн захидлын хариу болохыг мэдээлж байна.
“Би ийм олон тэнэг алдаа бүхий захидал хэзээ ч хүлээж авч байгаагүй” гэж багш хэлжээ.
Ингэхдээ,захидлын дор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг байгаа ч захидлыг ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан бичсэн байж таарна гэжбагш тэмдэглэсэн байна.
Олон алдаа тухайлбал “улс орон”, “ерөнхийлөгч” болон “төр” гэсэн үгийг байнга томоор бичсэнийг Мейсондурджээ.
Захидалд бас найруулга зүйн олон давталт байснаас тайлбарлаж буй зүйл нь ойлгомжгүй болсон байна.
Дунд сургуульд ийм зүйл бичсэн бол би C юмуу D (энэ нь ойролцоогоор “дунд” гэсэн үг – ред,.)тавина гэж Мейсон онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ