114 настайдаа тамхиа хаяхаар шийджээ

Өмнөд Африкийн Кейптаун хотын оршин суугч Фреди Блом тамхиа хаях бодолтой байгаагаа ярьсныгтелевизийнBBC News суваг мэдээлжээ.

Гэхдээ тэрээр 115 насныхаа босгон дээр ингэж шийдсэн байна. Согтууруулах ундаауухаа аль эрт больж, харин тамхиа хаях тухай дөнгөж одоо л бодож байна гэдгээ тэр хүлээн зөвшөөрчээ. Энэ насандаа тэр фермийн аж ахуйэрхлэж, барилга барьж явжээ.

Блом янжуур худалдаж авдаггүй, харин өөрийн тарьсан тамхины ургамлаар тамхиа хийдэг байна. Тамхиндхэтэрхий их орсон учир, энэ зуршлыг орхих хэцүү юм гэж тэр хүлээн зөвшөөрчээ.

“Үүнд би чөтгөрийг л зэмлэдэг. Яагаад гэвэл тэр надаас илүү хүчтэй” хэмээн хэлэхдээ тэр инээмсэглэж байжээ.

"Ингэж өндөр насласны нууц гэх юм надад байхгүй. Дээд тэнгэрийн хүчиндл одоо болтол мэндяваа болов уу" гэж тэр хэлсэн байна.

Нас дээр гарсан ч, Блом эрүүл саруул харагддаг бөгөөд өөрөө яваад байж чаддаг аж. Харин урьдынх шигээтүргэн явж чаддаггүй, бас сонсгол тааруухан гэж тэр хэлжээ.

Фреди Бломыг Өмнөд Африкийн хамгийн өндөр настай оршин суугч гэж үздэг.Блом өндөр настны хувиарГиннессийн номонд ч орохоор өрсөлдөж болох юм гэж “The Times” сонинд бичжээ.

Манай гарагийн хамгийн настай хүнд тооцогдож байсан Японы Наби Тазима гэдэг эмэгтэй энэ оны дөрөвдүгээр сард 117-тойдоо нас барсан юм. Харин одоо өөр нэгэн япон эмэгтэй 116 настай Тия Мияко дэлхийн хамгийн өндөр настан болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин