Жорж Буш руу гутал шидсэн залуу хаана явна вэ?
2008 оны 12 дугаар сарын 14-нд Мунтазар –аз-Зейди Багдад хотод болж байсан хэвлэлийн хурлын үеэр Америкийн ерөнхийлөгч Жорж Буш (хүү) руу гутал шиджээ. Сүүлд нь түүнийг...
АНУ-ын ерөнхийлөгч рүү гутал шидсэн хүний өнгөрсөн үеийн тухай товч өгүүлье. ТүүнийгМантузар аз-Зейди гэдэг. Тэрээр Багдад хотын захад төржээ.
Сэтгүүл зүйн дээд боловсролтой. 2005 оноос “Аль-Багдадия”телевизэдсурвалжлагчаар ажиллаж эхэлсэн байна.
Жорж Буш рүү гутал шидэхээс нэг жилийн өмнө Мунтазар аз-Зейдийг үл мэдэх хүмүүс Багдад хотод хулгайлжээ. АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгчид ч түүнийг хоёр удаа баривчилсан байна.
Болсон явдал
…дараа нь түүнийг баривчилжээ. Шүүхээс Мунтазар аз-Зейдид гурван жил хорих ял оноож, давж заалдах өргөдлийг нь хэлэлцсэний дараа хорих хугацааг нэг жил болгож бууруулсан байна.
Олон мянган хүн түүнийг суллахыг шаардан гудамжинд жагсчээ. Тэрээр Саддам Хусейний үйл ажиллагааг дэмжиж байгаагүйг хэлэх хэрэгтэй. Тэр ч бүү хэл Саддамын засаглалын үед түүний гэр бүлийнхэн баривчлагдаж байсан аж.
Шоронгоос суллагдсаныхаа дараа Мунтазар аз-Зейди сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэн хийж, Ойрхи Дорнодод жинхэнэ од болжээ.
Зартай гутлын хөшөө
Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хусейний төрсөн Тикрит хотод 2009 оны нэгдүгээр сарын 29-нд том гэгчийн гутлын хөшөө босгожээ. Гутлыг цагаан өнгийн суурин дээр байрлуулж, Зейдигийн үйлдлийгалдаршуулан магтсан шүлэг сийлсэн байна.
Хөшөөг бүтээсэн Лаит Амари: Миний бүтээл “Бүх Ирак хүний бахархах зүйл” болох ёстой гэж хэлсэн бөгөөд сэтгүүлч ч лалын ертөнцөд үндэсний баатар болжээ.
Гутлын хөшөөг дайны үеэр өнчирсөн хүүхдүүдийг халамжилдаг буяны байгууллага байдаг байшингийн цэцэрлэгт босгосонбайна. Хөшөө ердөө ганцхан хоног л байрласан бөгөөд эрх баригчдын захирамжаар дараа өдөр нь буулгажээ.
Харин өнөөдөр Мунтазар аз-Зейди юу хийж байна вэ?
“Гутал шидэгч” эр 2018 онд сонгуулиар Иракийн парламентад нэр дэвшиж, 328 суудалтай Иракийн төлөөлөгчдийн зөвлөлд мандат авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ