БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзах бодолгүй байна

"Умард Солонгосын эрх баригчид ойрын ирээдүйд цөмийн зэвсгээ устгах бодолгүй байна" гэж Тагнуулын төв газар дүгнэсэн хэдий ч, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахаас бүр мөсөн татгалзаагүй байгаа билээ.Телевизийн NBC суваг америкийн засаг захиргааны албан тушаалтнуудын хэлснийг иш татан мягмар гарагт ингэж мэдээлжээ.

“Умард Солонгос зэвсгээ хураах бодолгүй байгааг бүгд мэдэж байна” гэж тэдий нэг нь хэлээд, баримт бичгийн агуулга нь Америкийн бусад тусгай албаны дүгнэлтэд бүхэлдээ нийцэж байгааг тэмдэглэжээ.

Илтгэл зохиогчдын үзэж байгаагаар, Ким Чен Ун хэд хэдэн буулт хийхэд бэлэн байгаа ч, ойрын ирээдүйд цөмийн зэвсгээсээ татгалзах бодолгүй байна. БНАСАУ-ын дэд бүтцийг хөгжүүлэхэд хязгаарлагдмал хэмжээний хөрөнгө оруулахыг америкийн компаниудад зөвшөөрч мэдэх юм.

Пхеньяны эрх баригчид Өмнөд Солонгосоос америкийн цэргийг бүрэн гаргахыг АНУ-аас шаардах бодолгүй байгаа тухай дүгнэлт ч илтгэлд орсон байна. Өмнөд Солонгос голлох үүрэгтэй байх нөхцөлд НҮБ-аар дамжуулан хүнсний бүтээгдэхүүн авахыг сонирхож байгаагаа Умардын эрх баригчид бас нуухгүй ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин