Саранд очсон америкийн сансрын нисэгч нас баржээ
Саран дээрхөл тавьсан дөрөв дэх хүн – америкийн сансрын нисэгч Алан Бин Хьюстоны протестант шашны эмнэлэгт нас барсан байна. Хоёр долоо хоногийн өмнө Индиана муж улсаарявж байхдаа гэнэт бие нь муудсаны дараа эмнэлэгтхэвтсэнБин 86 настай байжээ. Сансрын нисэгч ойр дотны хүмүүсийнхээ дундөөд болсныг хэвлэлд дурдсан байна.
"Алан миний уулзаж явсан хүмүүсээс хамгийн хүчтэй, сайхан сэтгэлтэй хүн байсан юм. Тэр миний бүхий л амьдралын утга учир байсан, би түүнгүйгээр ихэд ганцаардах байх” гэж түүний гэргий Лесли хэлжээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэгч Алан Бин 1963 онд сансрын нисэгчдийн отрядад шилэгдэн орж, 1969 оны арваннэгдүгээр сард сансрын “Апполон-12” хөлгийн багийн бүрэлдэхүүнд багтан Сарандээрочсон байна. Энэ нь Сар руу америкчуудын хийсэн хоёр дахь нислэг бөгөөд багийнхан Дэлхийн дагуул дээр 31 цаг гаруй байж, модулиас хоёр удаа гарчээ.
1973 онд Бин америкийн анхны сансрын “Скайлэб”станц руу хийсэн хоёр дахь нислэгийн “Скайлэб-3” хөлгийн даргаар сансарт дахин ниссэн байна. Тэгэхэд Алан Бин сансарт ниссэн хугацаагаараа дээд амжилт тогтоон, “Скайлэб” станцад59 өдөр байж,энэ хугацаанд 39 сая гаруй километр зам туулжээ.
Бин амьдралынхаа туршидсансарт 69 өдөр 15 цаг 45 минут ниссэнийг РИА Новости агентлагдурдсан байна. Тэр 1981 онд америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжилэн судлах үндэсний төв – НАСА-гаас гарч,зураг зурахад өөрийгөө зориулжээ. Түүний зургийн сэдэв нь сансар байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ