Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна

Америкийн жүжигчин, хип хоп хөгжимчин Вилл Смит, Америкийн хөгжимчин Ники Жем нар ОХУ-д тун удахгүй болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дууг бичиж байгаа аж. Энэ талаар найруулагч, хөгжимчин дижи Нельсоны мэдэгдсэнээс иш татан VIBE порталд мэдээлснийг ТАСС уламжиллаа. Дижи Нельсон “Ники Жем, Вилл Смит нар хамтдаа Хөлбөмбөгийн дэлхийн цомын албан ёсны дууг бичиж байна. Тэд агуу хит бүтээж байна” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр дээрх дууг Смиттэй хамт Албанийн дуучин Ара Истрефи дуулна гэж мэдээлсэн байна. Түүнээс гадна дууны бичлэг дээр АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч Дипло ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт уран бүтээлчид дууны зураг авалтад оролцсон байна. Өнгөрсөн мягмар гарагт Вилл Смит өөрийн инстаграм хуудастаа Ник Жемтэй авахуулсан зургаа байршуулжээ. Тэрбээр зургаа “Ганцхан л амьдарна. Сэтгэл дүүрэн амьдар. Дэлхийн цом” хэмээн бичээд, мөн Жем, Истрефи, Дипло гэж тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин