Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав

Саяхан Малайзын ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон Махатхир Мохамад сайд нарынхаа цалин бууруулж, заримтусгай газрыг татан буулгажээ гэж РИАНовости агентлаг уламжилсан байна.

Махатхир Мохамад n тавдугаар сарын 10-нд Малайзын ерөнхий сайдаар томилогдсон юм.Шинэ ерөнхий сайд тус орны зарим тусгай газраас татгалзаж, сайд нарын цалинг 10% бууруулахаар шийдвэрлэсэн тухай мэдээ саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан байна.Татан буулгасан газруудын жагсаалтыг “The Star” сайтад тавьжээ.

Ирж байгаа мэдээгээр, Тусгай асуудлын газар, Гадаад тагнуулын байгууллага, Үндэсний инновацийн агентлаг,Малайзын иннноваци, уран бүтээлийн төв, Газрын тээврийн комисс,Гүйцэтгэх үйл ажиллагаандхяналт тавих газрын товчоо,Үндэсний профессор, багш нарын зөвлөл, Хүн амын төлөөлөгчдийн хорооныүйл ажиллагааг зогсоож байна.

Тухайлбал, Газрын тээврийн хороо нь тээврийн яамны мэдэлд очиж, харин энэ газрын тэргүүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Дээр нь Махатхир Мохамадсайд, дарга нарын цалинг 10%-иар бууруулж,2018 оны долоодугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухайтүрүүчийн засгийн газрын шийдвэрийгөөрчилж,дэд бүтцийн бүх төслийг шалгахыг мэдээлээд, зарим төслийг зогсоохоор төлөвлөж байгаагаадурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин