Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд захидалилгээж, Сингапурт дээд хэмжээний уулзалт хийхээс татгалзжээ.

“Харамсалтай нь, та сүүлчийн мэдэгдэлдээ асар их хилэгнэж, илт дайсагнасан байдалгаргасныг үндэслэн, одооэнэ эртнээс төлөвлөж буй уулзалтыгхийх нь зохисгүй хэмээн би үзэж байна” гэж Цагаан ордноостараасан захидалд өгүүлжээ.

Дэлхий нийт болон БНАСАУ энх амгалан, хөгжил цэцэглэлд хүрэх асар их боломжийг алдлаа гэж америкийн тэргүүн тэмдэглэсэн байна.

Трампыг ийнхүү мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох ажлын хүрээнд тус орны цорын ганц Пхунгерийн газар доoрхи цөмийн туршилтын талбайг устгажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нар зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзах гэж байсан юм. Тэд харилцаагаа хэвийн болгох боломжийг хэлэлцэх ёстой байсан билээ. Бүс нутагт АНУ болон түүний холбоотнууд цэргийн сургуулилт хийж байгаагаас улс орны аюулгүй байдалд заналхийлж байнагэж Пхеньяны эрх баригчид мэдэгддэг.Харин америкийн тал БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг зогсоохыг шаардаж байгаа юм.

Нэг сарын дараа Умард Солонгос пуужин-цөмийн туршилтаа албан ёсоор зогсоожээ. Тэгэхэд Трамп ганцхан цагийн дараа энэ шийдвэрт баяр хүргэж байв.

“Умард Солонгос цөмийн бүх туршилтаа зогсоож, томхон туршилтын талбайг хаахыг зөвшөөрлөө. ЭнэболУмард Солонгос болон дэлхий нийтийн хувьд маш сайхан мэдээ – том ахиц!Дээд хэмжээний уулзалтыг хүлээж байна” гэж тэр Твиттертээ бичиж байв.

Гэвч дараа нь хоёр тал дээд хэмжээний уулзалтыг хойшлуулахаар хэд хэдэн удаа сүрдүүлж байв. Тухайлбал, АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилттай холбогдуулан БНАСАУ ингэж анхааруулж байв.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин