ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлия Скрипальтай биечлэн уулзахыг шаардав

Их Британид суугаа Оросын элчин сайдын яам өмнө нь Юлия Скрипалийн хийсэн мэдэгдэл хачирхалтай санагдаж байгааг тэмдэглэжээ. Дипломат төлөөлөгчийн газрын сайтад байршуулсан тайлбарт ингэж дурдсан байна.

“Үзүүлсэн дүрс бичлэг нь түүний байгаа нөхцлийн талаар бидний сэтгэлийг улам л зовоож байна.Юлия урьдаас бичиж өгсөн зүйлийг уншсан нь бүрнээ тодорхой юм. Түүгээр ч барахгүй, хэд хэдэн өгүүлбэрээс үзвэл, энэ нь англи хэлнээс орчуулсан орчуулга байсан бөгөөд эхийг орос хэл мэддэг хүн бичсэн байх” гэж Оросын дипломатчид үзэж байгаа ажээ.

“Юлияг өөрийн хүсэл зоригийнх нь эсрэг хорьж байгаа юм биш биз, даралт шахалтаар мэдэгдэл хийж байгаа юм биш биз гэдэгт итгэхийн тулд түүнтэй биечилэн уулзах боломжийг бидэнд олгох үүргийг Их Британи хүлээж байгаа. Одоогоор бидэнд ингэж сэжиглэх үндэслэл бий” гэж оросын элчин сайдын яам дүгнэсэн байна.

Тавдугаар сарын 23-нд тэр Ройтерс агентлагт ярилцлага өгчээ.

Тэрбээр ярилцлагадаа урт удаан хугацаагаар эх орондоо буцахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

Юлия Скрипаль “Химийн хорт бодисын хордлого маш удаан тайлагддаг юм байна. Миний эцэг өнөөдрийг хүртэл бие нь сайжраагүй байгаа. Түүний бие тэнхэртэл би түүнд туслах ёстой' гэжээ.

Мөн тэрбээр ярилцлагадаа Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хамт олонд тусламж үзүүлсэнд талархал илэрхийлээд одоогоор оросын дипломатуудын тусламжийг авах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Одоогоор, Юлия Скрипаль цагдаагийн хамгаалалт дор Лондонд нууцлаг газар байрлаж байгаа аж.

Сануулахад,Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын эхээр Их Британийн Солсбери хотноо химийн хорт бодист хордож эмнэлэгт хүргэгдсэн Түүний хэлснээр, алс хэтдээ тэр эх орондоо буцахаар төлөвлөж байгаа аж.Одоо тэр “Лондон хотын ямар нэг нууц газарт” байгаа бололтой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин