Майкл Помпео: АНУ-БНАСАУ-ын уулзалт төлөвлөсөн ёсоор болно

Америкийн засаг захиргаа түүхэн дэх АНУ-БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт төлөвлөсөн ёсоор зургаадугаар сарын 12-нд болногэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдээлсэн байна.

Америк-Умард Солонгосын хэлэлцээний хувьд өөр тов бий эсэх тухай сэтгүүлчдийн асуултад Помпео хариулахдаа, “бид зургаадугаар сарын 12 гэсэн чиглэлээр ажиллаж байгаа” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд ТрампБНАСАУ-ынудирдагч Ким Чен Унтай хийх уулзалтад бэлтгэхэд их цаг гаргаж, “бусад орны удирдагчтай уулзах юмуу утсаар ярьж байгаа”гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс ярьсан байна.

Сандерсын хэлснээр, Трампын засаг захиргаа “дээд хэмжээний уулзалтад бэлтгэсээр байгааг”хэвлэлд дурджээ.

Хэрвээ Aмерикийн засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг мугуйдан шаардаж, оронд нь ямар ч зүйл санал болгохгүй бол, БНАСАУ АНУ-тай дээд хэмжээний уулзалтад хийхийг зөвшөөрөхгүй байж болох юм гэж Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүний нэгдүгээр орлогч Ким Ге Гван тавдугаар сарын 16-нд мэдэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин